4 дугаар зүйл.
Сан, Банк, Корпорац, Ассоциацийн хэлэлцээрүүдэд заасан журмын дагуу эдгээр байгууллагаас БНМАУ-ын нэрийн өмнөөс зээл авах, өөр зохимжтой хэлбэрээр хөрөнгө авч ашиглах, авсан зээл, хөрөнгөө буцаан төлөх, БНМАУ-ыг дээрх байгууллагуудад гишүүнээр элсүүлэх тухай Захирагчдын Зөвлөлийн тогтоолд заасан хэмжээгээр эдгээр байгууллагад хувь хөрөнгө оруулах, Зээллэгжүүлэх Тусгай Эрхийн Газарт БНМАУ оролцохтой холбогдсон төлбөр хийх үүргийг БНМАУ-ын Сангийн яам хариуцан гүйцэтгэнэ. БНМАУ Сан, Банк, Ассоциацид гишүүнээр элссэнээс үүдэн үнэт цаас (бусдад дамжуулах эрхгүй, хүүгүй) гаргах зайлшгүй тохиолдолд уг үнэт цаасыг эдгээр байгууллагуудын зохих хэлэлцээрүүдийн дагуу гаргах эрхийг Сангийн яам эдэлнэ.