3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараахь эх хамаарна:
3.1.1.дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн, энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан нөхцөлийг хангасан эх;
/Энэ заалтад 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.2.шинээр "Эхийн алдар" одон авсан эх.
3.2.Энэ хуулийн 3.1.1-д заасан "дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд, байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан 1 ба түүнээс дээш настай хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсгийг 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.3.Энэ хуулийн 4.1.1-д заасан "зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн", 4.1.2-т заасан "дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдгийг энэ хуулийн 3.2-т заасан агуулгаар төсөөтэй хэрэглэж ойлгоно.
/Энэ хэсгийг 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/