4 дугаар зүйл. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд олгох урамшуулал
4.1.Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг дараахь одонгоор шагнана:
4.1.1.зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонгоор;
4.1.2.дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонгоор.
4.2.Энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан одон бүхий эхэд хуульд заасан журмын дагуу мөнгөн тусламж олгоно.
4.3.Энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан одонгоор шагнах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална. Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./