5 дугаар зүйл. Бүрдүүлэх баримт бичиг

ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХИЙГ УРАМШУУЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Бүрдүүлэх баримт бичиг

5.1.Энэ хуулийн 4.2-т заасан мөнгөн тусламж авах эх дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, дүүргийн халамж, үйлчилгээний байгууллага, эсхүл сумын нийгмийн ажилтанд өгнө:

5.1.1."Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонгийн, эсхүл "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

5.1.2.иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

5.1.3.мөнгөн тусламж авахыг хүссэн өргөдөл.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.