17 дугаар зүйл. Онцгой арга хэмжээг тогтоох, хэрэглэх хүрээ заагийн хязгаарлалт
1.Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 5, 16 дугаар зүйлд заасан онцгой арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээ зааг нь бий болсон онцгой нөхцөлийн шаардлага, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүний эрхийн талаар хүлээсэн үүрэгт нийцэж байхаас гадна хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахад хүргэхгүй байвал зохино.
2.Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 5, 16 дугаар зүйлд заасан онцгой арга хэмжээг онц байдал зарлаагүй нутаг дэвсгэрт хамааруулахыг хориглоно.