18 дугаар зүйл. Онц байдлын үед үл хөндөгдөх иргэний эрх, эрх чөлөө
Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 5, 16 дугаар зүйлд заасны дагуу тогтоох хүний эрх, эрх чөлөөний хязгаарлалт нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон Үндсэн хуулийн заалтыг үл хөндөнө.