6 дугаар зүйл. Онц байдал үргэлжлэх хугацаа, түүнийг сунгах, онц байдал дуусгавар болох, онц байдлыг цуцлах

ОНЦ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Онц байдал үргэлжлэх хугацаа, түүнийг сунгах, онц байдал дуусгавар болох, онц байдлыг цуцлах

1.Онц байдал үргэлжлэх хугацааг Улсын Их Хурал тогтооно.

2.Онц байдал зарлахад хүргэсэн нөхцөл бүрэн арилаагүй тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал онц байдлын үргэлжлэх хугацааг сунгаж болно.

3.Онц байдал тогтооход хүргэсэн онцгой нөхцөл бүрэн арилсан тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал онц байдлыг хугацаанаас нь өмнө цуцална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.