8 дугаар зүйл. Онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах байгууллага
1.Онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах онцгой чиг үүргийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ эрхлэн гүйцэтгэнэ.
2.Улсын Их Хурал Зөвлөлийн тэргүүний санал болгосноор онц байдал үргэлжлэх хугацаагаар Зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөж болно.