4 дугаар зүйл. Онцгой албан татвар ногдох бараа, үйл ажиллагаа

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Онцгой албан татвар ногдох бараа, үйл ажиллагаа

4.1. Дараахь бараанд онцгой албан татвар ногдуулна:

4.1.1. бүх төрлийн согтууруулах ундаа;

4.1.2. бүх төрлийн тамхи;

4.1.3. автобензин, дизелийн түлш;

4.1.4. суудлын автомашин.

4.1.5.газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин. /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр дүгнэлтээр 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./ /Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./

Тайлбар: Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн гэдэгт хүнд фракцын дизелийн түлш, нафта, алкилатыг ойлгоно.

4.1.6.чихэр, чихэр орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа, ус. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Тайлбар:“төрөл бүрийн ундаа, ус” гэдэгт үйлдвэрлэлийн түүхий эдийн зориулалтаар ашиглах байгалийн гаралтай өтгөрүүлсэн шүүс, нунтаг баяжмал хамаарахгүй. /Энэ заалтын тайлбарыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

4.2. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн биет нэгж, тус үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд онцгой албан татвар ногдуулна. / Энэ хэсгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.