ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
Татвар, төсөв, санхүү · 9 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗
1 дугаар зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь эх орны үйлдвэрийн болон импортоор авсан зарим бараанд онцгой албан татвар ногдуулах, түүнийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. /Энэ хэсэгт 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
2 дугаар зүйл. Хууль тогтоомж
2.1. Онцгой албан татварын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Онцгой албан татвар төлөгч
3.1. Энэ хуульд заасан онцгой албан татвар ногдох бараа импортолсон болон дотоодод үйлдвэрлэж борлуулсан хувь хүн, хуулийн этгээд онцгой албан татвар төлөгч байна. / Энэ хэсэгт 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
4 дугаар зүйл. Онцгой албан татвар ногдох бараа, үйл ажиллагаа
Энэ зүйлийг 2025-05-30-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
4.1. Дараахь бараанд онцгой албан татвар ногдуулна:
4.1.1. бүх төрлийн согтууруулах ундаа;
4.1.2. бүх төрлийн тамхи;
4.1.3. автобензин, дизелийн түлш;
4.1.4. суудлын автомашин.
4.1.5.газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин. /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр дүгнэлтээр 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./ /Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
Тайлбар: Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн гэдэгт хүнд фракцын дизелийн түлш, нафта, алкилатыг ойлгоно.
4.1.6.чихэр, чихэр орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа, ус. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
Тайлбар:“төрөл бүрийн ундаа, ус” гэдэгт үйлдвэрлэлийн түүхий эдийн зориулалтаар ашиглах байгалийн гаралтай өтгөрүүлсэн шүүс, нунтаг баяжмал хамаарахгүй. /Энэ заалтын тайлбарыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
4.2. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн биет нэгж, тус үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд онцгой албан татвар ногдуулна. / Энэ хэсгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5 дугаар зүйл. Онцгой албан татвар ногдуулах биет нэгж
Энэ зүйлийг 2025-05-30-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
5.1. Энэ хуулийн 4.1-д заасан бараанд онцгой албан татвар ногдуулахдаа дараахь биет нэгжийг үндэслэл болгоно:
/Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ 7 дахь заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
5.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараанд онцгой албан татвар ногдуулахдаа үйлдвэрлэгчийн борлуулсан барааны биет нэгжийг үндэслэн тогтооно.
5.3. Онцгой албан татвар ногдуулах барааг бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн, хандивласан, түүнчлэн хувь хүн, хуулийн этгээд өөрийн хэрэгцээнд ашигласан бол тэдгээрийг борлуулсанд тооцож онцгой албан татвар ногдуулна.
5.4. Энэ хуулийн 4.2-д заасан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид онцгой албан татвар ногдуулахдаа дараахь биет нэгжийг үндэслэл болгоно: /Энэ хэсгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
Д/д Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл Онцгой албан татвар ногдуулах биет нэгж 1 Тоглоомын ширээ буюу электрон хүрд 1 ширхэг 2 Автомат тоглоом 1 ширхэг 3 Тоглоомын үр дүнг харуулсан касс буюу тотализатор 1 ширхэг 4 Бооцоо тооцоолох букмейкерийн төв 1 ширхэг /Энэ хэсгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
6 дугаар зүйл. Ногдуулах онцгой албан татварын хэмжээ
Энэ зүйлийг 2025-05-30-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
6.1.Энэ хуулийн 4.1.1, 4.1.2, 4.1.5-д заасан бараа болон эх орны үйлдвэрийн автобензин, дизелийн түлшний тогтоосон биет нэгжид дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна: /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
Д/д Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл Биет нэгж Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/ 2018 2019 2020 он ба түүнээс хойш 1 Хүнсний зориулалттай спирт Согтууруулах ундааны үйлдвэрт худалдсан 1 литр 1 595 1 670 1 740 Эмийн үйлдвэр, хүн, мал эмнэлгийн хэрэгцээнд худалдсан 1 литр 1 450 1 450 1 450 бусад газарт худалдсан 1 литр 15 950 16 700 17 400 2 Бүх төрлийн цагаан архи, ликёр, кордиал ба спиртлэг бусад ундаа /Энэ хэсгийн 2 дахь заалтыг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 25 хүртэл хатуулагтай 1 литр 3 190 3 335 3 480 25-40 хүртэл хатуулагтай 1 литр 6 380 6 670 6 960 40 ба түүнээс дээш хатуулагтай 1 литр 14 355 15 000 15 660 Бүх төрлийн коньяк, виски, ром, джин 25 хүртэл хатуулагтай 1 литр 7 975 8 340 8 700 25-40 хүртэл хатуулагтай 1 литр 15 950 16 700 17 400 40 ба түүнээс дээш хатуулагтай 1 литр 19 140 20 010 20 880 3 Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан эх орны үйлдвэрийн шимийн архи 1 литр 320 335 350 4 Бүх төрлийн дарс 35 хүртэл хатуулагтай 1 литр 800 835 870 35 ба түүнээс дээш хатуулагтай 1 литр 7 180 7 505 7 830 5 Бүх төрлийн пиво 1 литр 320 335 350 6 Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи 100 ширхэг 3 830 4 000 4 180 7 Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи 1 килограмм 2 870 3 000 3 130 8 Автобензин 90 хүртэл октантай 1 тонн 0-15 950 0-15 950 0-15 950 90 ба түүнээс дээш октантай 1 тонн 0-17 400 0-17 400 0-17 400 9 Дизелийн түлш 1 тонн 0-21 750 0-21 750 0-21 750 /Энэ хэсгийн 10 дахь заалтыг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийн 2 дахь заалтыг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсгийн 2 дахь заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийн 8, 9 дэх заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийн 1 дэх заалтад 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийн 5 дахь заалтад 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан ба Энэ өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгож хуучин заалтыг сэргээсэн/
/Энэ хэсгийн 6 дахь заалтад 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийн 7 дахь заалтад 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийн 2 дахь заалтыг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийн 6 дахь заалтыг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийн 7 дахь заалтыг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийн 2, 4 дэх заалтыг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ /Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.11.Бүх төрлийн цагаан архи, ликёр, кордиал ба спиртлэг бусад ундаа болон бүх төрлийн коньяк, виски, ром, джинд дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна: /Энэ хэсгийг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.2. Энэ хуулийн 4.1.3-т заасан автобензин, дизелийн түлшийг импортлон оруулж байгаа хилийн боомтоос хамааруулан дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:
Д/д Хилийн боомтын нэр Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр / Автобензин /шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ/ Дизелийн түлш 90 хүртэл 90 ба түүнээс дээш 1 Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуун сухайт, Шивээ хүрэн, Баян хошуу, Бичигт, Хавирга 0-215.000 0-217.000 0-221.000 2 Ханх, Ульхан майхан 0-223.000 0-229.000 0-226.000 3 Сүхбаатар, Замын-үүд, Алтанбулаг 0-750.000 0-750.000 0-850.000 4 Эрээнцав 0-750.000 0-750.000 0-850.000
/Энэ 6.2 дахь хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ 6.2 дахь хэсгийн 1,2,3 дахь заалтыг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар 4 дэх заалт нэмж, 3 дахь заалтад өөрчлөлт оруулсан/
6.3.Энэ хуулийн 4.1.4-т заасан суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:
Д/д Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж см/3/ Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/ Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа /жилээр/ 0-3 жил 4-6 жил 7-9 жил 10 ба түүнээс дээш жил 1 1500 ба түүнээс доош 750 000 1 600 000 3 350 000 10 000 000 2 1501-2500 2 300 000 3 200 000 5 000 000 11 700 000 3 2501-3500 3 050 000 4 000 000 6 700 000 13 350 000 4 3501-4500 6 850 750 8 000 000 10 850 000 17 500 000 5 4501 ба түүнээс дээш 14 210 000 27 200 000 39 150 000 65 975 000
/Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.4.Энэ хуулийн 4.2-т заасан тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна: /Энэ хэсгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
Д/д Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл Биет нэгжид ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр, сард/ 1 Тоглоомын ширээ буюу электрон хүрд 116000000 2 Автомат тоглоом 4350000 3 Тоглоомын үр дүнг харуулсан касс буюу тотализатор 116000000 4 Бооцоо тооцоолох букмейкерийн төв 116000000 /Энэ хэсгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.5. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг цахим, интернэт, үүрэн телефоны сүлжээ ашиглан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд сар тутам 36250000 төгрөгтэй тэнцэх хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна. /Энэ хэсгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.6. Онцгой албан татварыг ногдуулахдаа Монголбанкнаас тогтоосон тухайн өдрийн төгрөгийн америк доллартой харьцах албан ёсны ханшийг үндэслэнэ.
/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцно/
6.7. Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь, хэмжээг энэ хуулийн 6.1, 6.2-т заасан хязгаарт багтаан салбарын онцлогийг харгалзан Засгийн газар тогтооно.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
6.8.Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг энэ хуулийн 6.3-т заасан хэмжээний 0-50 хувиар Засгийн газар тогтооно.
/Энэ хэсгийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.9.Энэ хуулийн 4.1.6-д заасан чихэр, чихэр орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа, усны тогтоосон биет нэгжид дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна: /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
7 дугаар зүйл. Онцгой албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх
Энэ зүйлийг 2017-06-08-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
7.1. Дараахь барааг онцгой албан татвараас чөлөөлнө:
7.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэн экспортод гаргасан энэ хуулийн 4.1-д заасан бараа;
7.1.2. гэрийн нөхцөлд энгийн аргаар өөрийн хэрэгцээнд зориулж сүү, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи;
7.1.3. хамрын тамхи;
7.1.4. гаалийн байгууллагаас зорчигчдын хувийн хэрэгцээнд зориулж татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээний архи, тамхи;
7.1.5. хос тэжээлт автомашин.
/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7.1.6.шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин;
/Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7.1.7.цахилгаан тэжээлт автомашин.
/Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7.2.Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө.
/Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
8 дугаар зүйл. Онцгой албан татварыг ногдуулах, төсөвт төлөх
Энэ зүйлийг 2025-05-30-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
8.1.Энэ хуульд заасан импортын барааг Монгол Улсын хилээр оруулж ирсэн тухай бүрт гаалийн байгууллага онцгой албан татвар ногдуулж, татварын орлогыг төрийн сангийн дансанд шилжүүлнэ.
8.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн спиртээс бусад бараанд ногдуулах онцгой албан татварыг татвар төлөгч сар бүрийн 25-ны өдрийн дотор урьдчилан улсын төсөвт төлнө.
8.3. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараанд ногдуулах онцгой албан татварын тухайн сарын тайланг татвар төлөгч дараа сарын 5-ны өдрийн дотор татварын албанд тушаана.
8.4. Спиртийн үйлдвэрийн борлуулсан спиртэд ногдуулсан онцгой албан татварыг ажлын 2 хоногт багтаан улсын төсөвт төлнө.
8.5.Монгол Улсын нутаг дэвсгэрт хүнсний зориулалтаар үйлдвэрлэсэн спиртийг борлуулахад худалдан авагчид нэгдсэн дугаар бүхий баримт өгөх бөгөөд түүний загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
8.6. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэж борлуулсан архи, дарсанд онцгой албан татвар ногдуулахдаа уг согтууруулах ундаанд ногдох спиртэд төлсөн онцгой албан татварыг энэ хуулийн 8.5-д заасан баримтыг үндэслэн хасч тооцно.
8.7.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн янжуур тамхинд онцгой албан татвар ногдуулахдаа уг тамхийг үйлдвэрлэхэд түүхий эдийн зориулалтаар импортолсон задгай тамхинд ногдуулсан онцгой албан татварыг хасч тооцно.
8.8. Энэ хуулийн 5.4-д заасан татвар ногдуулах биет нэгжийн төрөл, тоо хэмжээний өөрчлөлтийн сарын мэдээг татвар төлөгч дараа сарын 10-ны өдрийн дотор харьяа татварын албанд ирүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг татварын алба татвар төлөгчийн бүртгэлийн гэрчилгээнд тусгаж, шинээр суурилуулсан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тухайн сарын албан татварыг нөхөн ногдуулна. /Энэ хэсгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
8.9. Энэ хуулийн 6.4, 6.5-д заасан үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа албан татвар төлөгч тухайн сард төлөх албан татварыг сар бүрийн 25-ны өдрийн дотор урьдчилан төлж, тайланг дараа сарын 10-ны өдрийн дотор татварын албанд ирүүлнэ. /Энэ хэсгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
8.10.Компанийн нөөц бүрдүүлэх зорилгоор импортлож байгаа автобензин, дизелийн түлшинд ногдох онцгой албан татварыг компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэр, автобензин, дизелийн түлшний заавал байлгах нөөцийн тоо хэмжээ, сэлгээ хийх хугацааг тогтоосон Засгийн газрын шийдвэрийг үндэслэн компанийн нөөцийг сэлгэх зорилгоор борлуулж эхэлсэн өдөр ногдуулна.
/Энэ хэсгийг 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
8.11.Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортлож байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол Улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний автобензин, дизелийн түлшинд ногдох онцгой албан татварыг 30 хоногоор хойшлуулан ногдуулна.
/Энэ хэсгийг 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
8.12.Энэ хуулийн 6.7-д заасан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/
9 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
Энэ зүйлийг 2025-05-30-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
9.1. Энэ хуулийг 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
9.2. Энэ хуулийн 4.2, 5.4, 6.4, 6.5, 8.8, 8.9 дэх хэсгийг 2006 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. /Энэ хэсгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ