7 дугаар зүйл. Онцгой албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх
/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
7.1. Дараахь барааг онцгой албан татвараас чөлөөлнө:
7.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэн экспортод гаргасан энэ хуулийн 4.1-д заасан бараа;
7.1.2. гэрийн нөхцөлд энгийн аргаар өөрийн хэрэгцээнд зориулж сүү, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи;
7.1.3. хамрын тамхи;
7.1.4. гаалийн байгууллагаас зорчигчдын хувийн хэрэгцээнд зориулж татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээний архи, тамхи;
7.1.5. хос тэжээлт автомашин.
/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7.1.6.шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин;
/Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7.1.7.цахилгаан тэжээлт автомашин.
/Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7.2.Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө.
/Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/