13 дугаар зүйл. Магадлан шинжлэх хэсэг

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Магадлан шинжлэх хэсэг

1. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын хамтын шийдвэрээр хувьчлах орон сууцны чанар, аваарь, осолгүйн байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн болон техникийн шаардлага хангасан эсэхийг тогтоож, тухайн орон сууц хүн амьдрах шаардлага хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах бүрэн эрхтэй орон тооны бус магадлан шинжлэх хэсгийг байгуулна.

/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Магадлан шинжлэх хэсэг нь орон сууцны ашиглалт, дулаан, цахилгаан, эрчим хүч, гал, ариун цэвэр, барилгын техникийн хяналтын эрх бүхий байгууллага болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах олон нийтийн байгууллага, сууц эзэмшигчдийн төлөөлөгчөөс бүрдэнэ.

/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3. Магадлан шинжилгээний хэсгийн ажиллах журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.