14 дугаар зүйл. Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт
1. Магадлан шинжлэх хэсэг тухайн орон сууц хүн амьдрах шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргана.
2. Аймаг, нийслэлийн Засаг дарга магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтийг үндэслэн хүн амьдрах шаардлага хангасан болон үл хангасан орон сууцны жагсаалтыг баталж, нийтэд мэдээлнэ.