7 дугаар зүйл. Орон сууц хувьчлан авах эрх
1. Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй.
2. Нэг гэр бүл амьдрахад зориулагдсан сууцыг Монгол Улсын хэд хэдэн гэр бүл сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр эзэмшиж байгаа бол гэр бүл тус бүр өөрийн эзэмшиж байгаа өрөө болон тухайн сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг хувьчлан авах эрхтэй.
3. Зохих байгууллагын шийдвэрээр нэг гэр бүл амьдрахад зориулагдсан сууцыг Монгол Улсын хэд хэдэн гэр бүл эзэмшиж байгаа бөгөөд тухайн сууцыг эзэмших эрхийн бичиг /ордер/ нь нэг сууц эзэмшигчийн нэр дээр, бусад сууц эзэмшигчид нь гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа бол энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хувьчлан авах эрхтэй.
/Энэ зүйлийг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/