9 дугаар зүйл. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
/Энэ зүйлийн гарчигт 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага орон сууц хувьчлах талаар дараахь бүрэн эрхтэй:
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1/ төрийн өмчийн орон сууц хувьчлах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих;
2/ орон сууц хувьчлах товчоог аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн аймаг, сум, нийслэл, дүүрэгт байгуулах, татан буулгах; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3/ орон сууц хувьчлах товчооны ажиллах журмыг энэ хуульд нийцүүлэн тогтоох;
4/ орон нутгийн өмчийн орон сууцыг хувьчлах ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
5/ орон сууц хувьчлахтай холбогдож гарсан гомдол, маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх.