10 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга төрийн өмчийн орон сууцыг хувьчлах талаар дараахь бүрэн эрхтэй: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1/ орон сууц хувьчлах үүрэг бүхий орон сууц хувьчлах товчоог аймаг, сум, нийслэл, дүүрэгт байгуулах талаар төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөх; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2/ нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд төрийн өмчийн орон сууц хувьчлах ажлын талаар мэдээлэл авах, хэрэгжилтэд хяналт тавих;

3/ орон сууц хувьчлах товчоог ажлын байраар хангах;

4/ нутаг дэвсгэрийнхээ орон сууц ашиглалтын байгууллагыг орон сууц хувьчлах бэлтгэл ажил хангахад татан оролцуулах;

5/ орон сууц хувьчлахтай холбоотой асуудлаар орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллагад санал оруулах;

6/ хуульд заасан бусад бүрэн эрх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.