10 дугаар зүйл. Орон сууц хөгжүүлэх сан, түүнийг эрхлэх байгууллага

ОРОН СУУЦНЫ ТУХАЙ · энэ зүйлийг 2006-06-29-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2006-06-29-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

10.1.Орон сууц хөгжүүлэх санг орон сууцны хангамж нэмэгдүүлэх, түүний дэд бүтцийг сайжруулах, хөгжүүлэх арга хэмжээг санхүүжүүлэхэд ашиглана.

10.2.Орон сууц хөгжүүлэх улсын сан нь орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын; орон сууц хөгжүүлэх орон нутгийн сан нь аймаг, нийслэлийн Засаг даргын мэдэлд тус тус байна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.3.Орон сууц хөгжүүлэх улсын болон орон нутгийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлан мэдээ гаргах журмыг Засгийн газар тогтооно.

/Дээрх 10 дугаар зүйлийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.