11 дугаар зүйл. Орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх
/Энэ зүйлийн нэрэнд 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.1.Орон сууц, түүний дэд бүтцийг хөгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт, 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
11.1.1.улсын болон аймаг, нийслэлийн төсвөөс олгох хөрөнгө;
/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
11.1.2.сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү;
/Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
11.1.3.олон улсын байгууллага, гадаад улс, Монгол Улсын болон гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хандив, тусламж, хөрөнгө оруулалт;
/Энэ заалтад 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт, 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
11.1.4.зээлийн үйл ажиллагааны орлого;
11.1.5.үнэт цаас худалдсанаас олсон орлого;
11.1.6.Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгө;
/Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн, 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
11.1.7.бусад эх үүсвэр.
/Энэ заалтын дугаарт 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөчлөлт оруулсан/
11.2.Орон сууц хөгжүүлэх санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн, 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
11.3.Орон сууц хөгжүүлэх сангийн төсвийн ерөнхийлөн захирагч нь орон сууцны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.
/Энэ хэсгийг 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн, 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
11.4.Нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгч иргэний болон дундын өмчлөлд хамаарах хэсгээс бусад өмчийн буюу төрийн болон орон нутгийн өмчид хамаарах хэсгийн засвар, үйлчилгээний зардлыг үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын хуримтлалаас, эсхүл төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.
/Энэ хэсгийг 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/