12 дугаар зүйл. Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгийг зарцуулах
12.1.Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгийг дор дурдсан зардал санхүүжүүлэхэд зарцуулна:
12.1.1.дундын болон хувийн өмчийн орон сууц, түүний дэд бүтцийг шинэчлэх, сайжруулах, шинээр барих;
12.1.2.энэ хуулийн 12.1.1-д заасан зориулалтаар иргэд, хуулийн этгээдэд зээл олгох;
12.1.3.хуульд заасан бусад зардал.
12.2.Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгийг энэ хуулийн 12.1.-д зааснаас өөр зориулалтаар ашиглахыг хориглоно.
/Дээрх 12 дугаар зүйлийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/