13 дугаар зүйл. Орон сууц хөгжүүлэх сангийн төсвийг батлах

ОРОН СУУЦНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2011-02-09

13.1.Орон сууц хөгжүүлэх улсын санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал жил бүр тогтооно.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.2.Орон сууц хөгжүүлэх орон нутгийн санд аймаг, нийслэлийн төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил бүрийн төсөвт тусгайлан зааж батална.

/Дээрх 13 дугаар зүйлийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН АШИГЛАЛТ

/Энэ бүлгийн гарчигт 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.