6 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
6.1.Засгийн газар орон сууцны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.төрөөс орон сууцны талаар баримтлах бодлогын хүрээнд орон сууц, түүний дэд бүтцийг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтэд нь хяналт тавих; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.1.2.орон сууцны санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох арга хэмжээ авах.