7 дугаар зүйл. Орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

ОРОН СУУЦНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

7.1.Орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага орон сууцны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого, орон сууц, түүний дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах, батлуулах;

/Энэ заалтад 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.2.орон сууцны төлөвлөлт, ашиглалтын норм, дүрэм, журам батлах, стандарт хянах, мөрдүүлэх;

/Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хууль, 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

7.1.3.орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зохицуулан удирдаж, хяналт тавих;

/Энэ заалтад 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт, 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

7.1.4.орон сууцны тухай хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, норм, стандартын хэрэгжилтэд хяналт тавих;

/Энэ заалтад 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

7.1.5.орон сууцны мэдээллийн нэгдсэн сан байгуулах.

/Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.