11 дугаар зүйл. Зөвшөөрөл олгох /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

РАДИО ДОЛГИОНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Зөвшөөрөл олгох /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.1.Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.8, 8.2 дугаар зүйлийн 8.3-т заасан тусгай болон энгийн зөвшөөрөл олгох бөгөөд зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг энэ хуулийн 10.1, 13.3-т заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.2.Зохицуулах хороо радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл авах өргөдлийг хүлээн авснаас хойш Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан хугацаанд багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.2.1.радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгох; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.2.2.Харилцаа холбооны тухай хуулийн 14.2-т заасан үндэслэлээр, эсхүл тухайн радио давтамж нь тусгай хэрэглээний ангилалд орсон, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл, эрхийн бичгээр ашиглагдаж байгаа, радио давтамжийн үйлчлэх хүрээтэй давхацсан, радио давтамжийн нөөц байхгүй, харилцан нөлөөлөл үүсгэх бол радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.3.Тухайн радио давтамжийг ашиглах асуудлыг олон улсын байгууллага зохицуулдаг бол уг радио давтамжийг олон улсын байгууллагаас санал авсны үндсэн дээр энэ хуулийн 11.1-д заасны дагуу ашиглах зөвшөөрөл олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.4.Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд тодорхойлсноос гадна ижил радио давтамжийг нэг нутаг дэвсгэрт ашиглах тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан тохиолдолд сонгон шалгаруулах журмаар тусгай зөвшөөрөл олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.5.Сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг олон нийтэд ил тод мэдээлэх бөгөөд энэ хугацааг нэг удаа 14 хоногоор сунгаж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.6.Сонгон шалгаруулалтын үнэлгээнд дараах нөхцөлийг харгалзан үзнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.6.1.радио давтамж ашиглан байгуулах сүлжээ, үйлчилгээний төрөл, түүний хамрах нутаг дэвсгэр; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.6.2.техник, технологийн сонголт, үзүүлэлт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.6.3.үйлчилгээ хүргэх хугацааны төлөвлөлт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.6.4.өрсөлдөөн, зах зээлд үзүүлэх нөлөө; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.6.5.санхүүгийн төлөвлөлт, чадавх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.6.6.хүний нөөцийн чадавх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.6.7.тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага хангах байдал. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.7.Энэ хуулийн 11.6-д заасан нөхцөлийн дагуу үнэлгээ өгч, хамгийн өндөр үнэлгээ авсан этгээдэд тусгай зөвшөөрөл олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.8.Энэ хуулийн 11.7-д заасны дагуу шалгарсан этгээд эрх бүхий этгээдээс шалгарсан тухай мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор гэрээг байгуулаагүй тохиолдолд дараагийн хамгийн өндөр үнэлгээ авсан этгээдтэй гэрээ байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.9.Энэ хуулийн 11.5-д заасан сонгон шалгаруулалтаар нэг этгээд хүсэлт ирүүлсэн бол тухайн этгээд хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд шалгарсан тухай мэдэгдэл хүргүүлнэ. Мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийг олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.10.Дараах тохиолдолд сонгон шалгаруулалтыг дахин зарлана: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.10.1.энэ хуулийн 11.5-д заасан хугацаанд хүсэлт ирүүлээгүй; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.10.2.сонирхогч этгээдийн ирүүлсэн хүсэлт нь хуульд заасан шаардлага хангаагүй; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.10.3.энэ хуулийн 11.9-д заасан хугацаанд гэрээ байгуулаагүй. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.11.Энэ хуулийн 11.10.1-д заасны дагуу зарласан сонгон шалгаруулалтад сонирхогч этгээд хүсэлт ирүүлээгүй бол тухайн жилд дахин сонгон шалгаруулалт зарлахгүй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.12.Зөвшөөрөл олгох тухай шийдвэр хүлээн авсан этгээд түүнийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлж, гэрээ байгуулна. Жилийн төлбөр төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохгүй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.13.Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгохдоо тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах бөгөөд гэрээнд радио давтамж, радио давтамжийн зурвас, үйлчлэх нутаг дэвсгэр, ашиглах зориулалт, тоног төхөөрөмжийн үзүүлэлт, технологи, зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлага, төлбөрийн зохицуулалтыг тусгана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.