12 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах
12.1.Зохицуулах хороо өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр хийснээс хойш ажлын 5 өдрийн дотор тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатайгаар олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.2.Тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь хугацаа сунгах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 ба түүнээс дээш хоногийн өмнө Зохицуулах хороонд гаргана. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.3.Хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан хугацаанд багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг хянаж биелүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг анх олгосон хугацаагаар сунгаж, нэгдсэн бүртгэлд тэмдэглэж эзэмшигчид нь буцааж олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./