13 дугаар зүйл. Эрхийн бичиг /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.1.Иргэн, хуулийн этгээд хувийн болон дотоод хэрэглээний харилцаанд зориулан радио холбоо зохион байгуулах, эрдэм шинжилгээ, туршилтын ажиллагаа явуулах бусад бүх төрлийн радио төхөөрөмжийг нийтийн үйлчилгээний бус зориулалтаар ашиглахад зөвшөөрөл авах бөгөөд радио давтамж ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичиг /цаашид “эрхийн бичиг” гэх/ олгоно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.2.Эрхийн бичиг авах өргөдөлд өргөдөл гаргагчийн нэр, албан ёсны хаяг, утас, факсны дугаар, газар зүйн байршил, хамрах хүрээ, ашиглалтын зориулалт, ашиглах радио төхөөрөмжийн техникийн үзүүлэлт зэргийг тусгана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.Иргэн, хуулийн этгээд эрхийн бичиг хүссэн өргөдөлд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна радио төхөөрөмжийн байгуулалтын зураглал, ажиллах зарчим, газар зүйн байршил, хамрах нутаг дэвсгэр, ашиглах радио давтамж, радио давтамжийн зурвас, технологи, тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг нотолсон баримт бичиг, радио төхөөрөмжийг баталгаажуулсан тухай эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг хавсаргана. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.4.Зохицуулах хороо өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг магадлан шалгаж, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзвэл эрхийн бичиг олгох тухай шийдвэр гаргах бөгөөд шийдвэр нь Зохицуулах хорооны даргын тушаал байна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.5.Эрхийн бичгийг гурван жилийн хугацаагаар олгох бөгөөд хугацааг анх олгосон хугацаагаар сунгана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.6.Эрдэм шинжилгээ, туршилт болон сонирхогчийн радио станцын зориулалтаар ашиглах эрхийн бичгийг гурван сарын хугацаагаар олгох бөгөөд хугацааг анх олгосон хугацаагаар нэг удаа сунгаж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.7.Эрхийн бичигт радио төхөөрөмжийн байршил, хамрах нутаг дэвсгэр, радио давтамж, хүчин чадал, технологи, зөвшөөрлийн хугацаа, ашиглалтын зориулалтыг заана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.8.Ижил радио давтамж ашиглах эрхийн бичиг хүсэж хэд хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан тохиолдолд эхний ээлжид өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.9.Эрхийн бичиг олгох тухай шийдвэрийг мэдэгдсэнээс хойш ажлын 10 өдрийн дотор зөвшөөрөл хүсэгч этгээд нь эрхийн бичгийн төлбөрийг жилээр, энэ хуулийн 13.6-д заасан зориулалтаар ашиглах бол зөвшөөрөлд заасан хугацаагаар эрхийн бичгийн төлбөрийг төлнө. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.10.Эрхийн бичигт дараах тохиолдолд өөрчлөлт оруулна: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.10.1.эрхийн бичиг эзэмшигч хүсэлт гаргасан; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.10.2.эрхийн бичгийн төрөл, ангилал, радио давтамж, радио давтамжийн зурваст харилцан нөлөөлөл орсноос эрхийн бичигт зайлшгүй өөрчлөлт оруулахаар Зохицуулах хорооноос шийдвэрлэсэн. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.11.Энэ хуулийн 13.10.1-д заасан хүсэлтэд тухайн эрхийн бичгээр эрхлэх үйлчилгээний хамрах хүрээ, техник, технологийн шийдэл, тоног төхөөрөмжийн тоо, ширхэг, радио давтамж болон радио давтамжийн зурваст өөрчлөлт оруулах саналыг тусгасан байна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.12.Зохицуулах хороо энэ хуулийн 13.10.2-т заасны дагуу өөрчлөлт оруулах тохиолдолд 30-аас доошгүй хоногийн өмнө өөрчлөлт оруулах шалтгаан, нөхцөлийн талаар эрхийн бичиг эзэмшигчид мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.13.Эрхийн бичиг эзэмшигч эрхийн бичгийг анх авсан зориулалтаар бусад этгээдэд шилжүүлж болно. Шилжүүлэн авах хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, иргэн бол иргэний үнэмлэхийг магадлан шалгаж эрхийн бичгийг шилжүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./