17 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн хугацаа дуусгавар болох үндэслэл

РАДИО ДОЛГИОНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн хугацаа дуусгавар болох үндэслэл

17.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг тусгай зөвшөөрөл болон түүнд заасан эрх, үүргээ тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, уг эрх, үүргийг өөрчилсөн гэрээ байгуулахыг хориглоно.

17.2.Эрхийн бичиг бүхий радио төхөөрөмжийг бусдад шилжүүлэх, худалдах зэргээр эзэмшигч, өмчлөгч өөрчлөгдөх бол эрхийн бичгийг Зохицуулах хороонд шинээр бүртгүүлнэ.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.3.Тусгай зөвшөөрөл болон эрхийн бичгийн хугацаа Харилцаа холбооны тухай хуулийн 15.1-д заасан үндэслэлээр дуусгавар болгоно.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.4.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд уг радио давтамжийг ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг энэ хуульд заасны дагуу бусдад шинээр олгож болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.