5 дугаар зүйл. Радио долгионы талаар төрийн байгууллагын бүрэн эрх
5.1.Засгийн газар нь радио долгионы талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.1.1.Монгол Улсад хуваарилсан сансарын холбооны хиймэл дагуулын байрлалыг ашиглах талаар шийдвэр гаргах;
5.1.2.радио давтамжийн хуваарилалтыг төрийн нууцад хамруулах, нууцлалын зэрэглэлийг тогтоох асуудлыг боловсруулах.
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.2.Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь радио долгионы талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
5.2.1.радио давтамжийн зурвас ашиглалтын талаархи төрийн бодлого боловсруулах;
5.2.2.хил залгаа улстай радио долгионы асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын цахилгаан холбооны байгууллагаас тогтоосон журмын дагуу зохицуулах;
5.2.3.радио давтамжийн зурвасыг ашиглах, төлөвлөх, дахин төлөвлөх, хуваарилах болон радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөр тогтоох журам батлах;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5.2.4. Зохицуулах хорооны зардал, техник хэрэгслэлээр хангах санхүүжилтийн хэмжээг тогтоож батлах;
/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5.2.5.олон улсын радиогийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, гишүүн орнуудаас урьдчилан гаргасан санал, дүгнэлт, судалгааны үр дүнг судлах, олон улс, бүс нутгийн хуралд бэлтгэх, оролцохтой холбогдсон ажлыг зохион байгуулах;.
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
5.2.6.үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт батлах, хүснэгтэд сонгон шалгаруулалтаар олгох радио давтамжийн зурвасыг тодорхойлох; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.2.7.радио долгионы төлөвлөлтийн бодлого, стратеги, шинэ технологи нэвтрүүлэх, хөгжүүлэхэд баримтлах чиглэл батлах, хэрэгжилтийг хангуулах;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.2.8.Монгол Улсад Монгол Улсадхуваарилсан сансрын холбооны хиймэл дагуулын байрлалыг ашиглах талаар санал боловсруулах;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.2.9.тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын нэгдсэн төлөвлөлтийг батлах;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.2.10.хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./