6 дугаар зүйл. Радио давтамжийн зурвасын ангилал

РАДИО ДОЛГИОНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Радио давтамжийн зурвасын ангилал

6.1.Радио давтамжийн зурвасыг ашиглаж буй зориулалтаар нь дараахь байдлаар ангилна:

6.1.1.тусгай хэрэглээний;

6.1.2.нийтийн хэрэглээний.

6.2.Улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, гамшгаас хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах хэрэгцээнд болон төрийн тусгай хамгаалалтад зориулж хуваарилсан радио давтамжийн зурвасыг тусгай хэрэглээний гэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.3.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хэрэгцээнд зориулж хуваарилсан радио давтамжийн зурвасыг нийтийн хэрэглээний гэнэ.

6.4.Нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвасын хуваарилалт, төлөвлөлт нийтэд нээлттэй байна.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.