7 дугаар зүйл. Радио давтамжийн зурвас эзэмших эрх бүхий этгээд

РАДИО ДОЛГИОНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2019-05-30

7.1.Нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвасыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, иргэн энэ хуулийн дагуу Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авч, бүртгүүлж ашиглана.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.2.Тусгай хэрэглээний радио давтамжийн зурвасыг Зохицуулах хороонд бүртгүүлж ашиглана.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.3.Монгол Улсад суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар нь Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвасыг энэ хуулийн 7.1-д заасны дагуу ашиглана.

7.4.Батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, гамшгаас хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах байгууллага нь нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвас ашиглах бол энэ хуулийн 7.1-д заасны дагуу ашиглана.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.