2 дугаар зүйл. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж
2.1.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Yнэт цаасны зах зээлийн тухай хууль, Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль6, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. /Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.