3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуульд заасан санхүүгийн үйлчилгээнд дараахь үйл ажиллагаа хамаарна:

3.1.1.банк бус санхүүгийн байгууллагын Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан үйл ажиллагаа;

3.1.2.үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх этгээдийн Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан үйл ажиллагаа; /Энэ заалтад 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.3.даатгагчийн Даатгалын тухай хуульд заасан үйл ажиллагаа;

3.1.4.даатгалын төлөөлөгч, зуучлагч, хохирол үнэлэгчийн Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан үйл ажиллагаа;

3.1.5.хоршооны Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд заасан хадгаламж, зээлийн үйл ажиллагаа; /Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.6.хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа; /Энэ заалтыг 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.7.Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд заасан үйл ажиллагаа; /Энэ заалтыг 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.8.Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд заасан даатгалын үйл ажиллагаа; /Энэ заалтыг 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.9.үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа;

/Энэ заалтыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.10.үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа;

/Энэ заалтыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.11.виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд заасан үйл ажиллагаа. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.12.уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан үйл ажиллагаа; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.13.хуульд заасан санхүүгийн бусад үйл ажиллагаа. /Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтын дугаарт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарт 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтын дугаарт 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтын дугаарт 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.14.“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.2.Банкны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг банкны тухай хууль тогтоомжоор зохицуулна.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО, ТҮҮНИЙ БҮРЭН ЭРХ, БУСАД БАЙГУУЛЛАГАТАЙ ХАРИЛЦАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.