22 дугаар зүйл. Зөвшөөрөл олгох /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Зөвшөөрөл олгох /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.1.Энэ хуулийн 3.1-д заасан санхүүгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг Хороо олгоно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.2. Бүтцэд нь банк ордог компанийн аливаа хэлбэрийн нэгдлийн бусад оролцогчид зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэхдээ Монголбанкны саналыг авна. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.3.Хороо энэ хуулийн 22.2-т заасны дагуу зөвшөөрөл олгосон бол хяналтыг Монголбанктай хамтран хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.4.Хороо зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан компанийн толгой компанийн дүрэм, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг шаардан авч, хянан үзэж болно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.5.Санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, бүртгэхтэй холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг энэ хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа тус бүрийн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиар зохицуулна. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.