23 дугаар зүйл. Бүртгэл

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Бүртгэл

23.1.Хорооноос олгосон аливаа зөвшөөрөл, эрхийн бүртгэлийг Хороо хөтөлж, хадгална.

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан бүртгэл хөтлөх журмыг Хороо батална.

23.3.Зөвшөөрөл эзэмшигч этгээд тухайн зөвшөөрөл, эрхэд хамаарах үйл ажиллагаа явуулахаа больсон бол энэ тухай Хороонд ажлын 5 хоногийн дотор бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

ХОРООНООС ТАВИХ ХЯНАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.