28 дугаар зүйл. Хяналтын зөвлөл

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Хяналтын зөвлөл

28.1.Хорооны дэргэд Хорооноос гаргасан аливаа шийдвэртэй холбогдсон гомдлыг урьдчилан хянах, Хорооны үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл /цаашид "Хяналтын зөвлөл" гэх/ ажиллана.

28.2.Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурал батална.

28.3.Хяналтын зөвлөл үйл ажиллагааныхаа тайланг дараа оны эхний улиралд Улсын Их Хуралд танилцуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.