27.1.Хороо буюу Хорооноос эрх олгосон этгээд зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдээс тодорхой төрлийн буюу тусгайлан заасан мэдээлэл, санхүүгийн болон бусад баримт бичиг гаргаж өгөхийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр шаардаж болно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
27.2.Зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд нь компанийн аливаа хэлбэрийн нэгдлийн гишүүн бол Хороо тухайн нэгдэлд багтах аль ч этгээдийн, эсхүл уг нэгдлийн санхүүгийн тайланг шаардаж болно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
27.3.Зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд энэ хуулийн 27.1, 27.2-т заасны дагуу Хорооны шаардсан мэдээллийг тогтоосон хугацаанд нь гаргаж өгнө. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ