26 дугаар зүйл. Шалгалтын тайлан
26.1.Шалгалтын тайланд дараахь зүйлийг тусгана:
26.1.1.зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, хяналт болон шаардлагатай гэж үзсэн бусад асуудлын талаархи дүгнэлт; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
26.1.2.тайлантай холбогдуулан зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдээс хариу шаардах, хариу шаардаагүй бол онцгойлон анхаарах асуудал. /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
26.2.Хороо шалгалт дууссанаас хойш ажлын 45 хоногийн дотор шалгалтын товч тайланг зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдэд хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
26.3. Шалгалтын тайлантай холбогдуулан хариу шаардсан бол зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд тайланг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногийн дотор, эсхүл тайланд тусгайлан заасан хугацаанд Хороонд хариу мэдэгдэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./