25 дугаар зүйл. Хянан шалгагчийн бүрэн эрх

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Хянан шалгагчийн бүрэн эрх

25.1.Хянан шалгагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

25.1.1.зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдийн албан ажлын болон үйл ажиллагаа явуулж байгаа байранд ажлын цагаар нэвтрэн орох; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.1.2.шалгалтад шаардлагатай мэдээ, тайлбар, тодорхойлолт бусад баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;

25.1.3.холбогдох баримт бичгийг хянан үзэх, түүнийг хуулбарлуулан авах;

25.1.4.шалгалттай холбоотой асуулт тавьж, хариулт авах;

25.1.5.шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг өгч, биелэлтийг хангуулах;

25.1.6.зөрчлийг арилгах хүртэл зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдийн үйл ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоох; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

25.1.7.хууль тогтоомжийн дагуу захиргааны шийтгэл ногдуулах;

25.1.8.зөвшөөрөл эзэмшигч, эсхүл бүртгэлтэй этгээд хууль тогтоомжийг ноцтой буюу удаа дараа зөрчсөн тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгох, эсхүл бүртгэлээс хасах талаар Хороонд санал оруулах; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.1.9.шалгалтаар илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх;

25.1.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

25.2. Хянан шалгагч нь Хорооноос баталсан удирдамжийн дагуу шалгалт хийх бөгөөд удирдамжийг зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдэд урьдчилан танилцуулна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.3.Шалгалтыг Хорооноос тогтоосон хугацаанд холбогдох этгээдийн өдөр тутмын үйл ажиллагаанд саад болохгүйгээр зохион байгуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.