7 дугаар зүйл. Хорооны хуралдаан
7.1.Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
7.2.Хороо сард нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд хуралдааны дэгийг Хороо тогтооно.
7.3.Хоёроос доошгүй гишүүний бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн Хорооны дарга тусгай хуралдааныг зарлан хуралдуулж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
7.4.Хорооны гишүүдийн олонхи нь оролцсоноор хуралдаан хүчин төгөлдөр болно.
7.5.Хорооны хуралдаанд мэргэжлийн хүмүүсийг урилгаар оролцуулж болно.
7.6.Хорооны хуралдааны явцыг тэмдэглэлээр баталгаажуулах бөгөөд түүнд хуралдаанд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурна.
7.7.Хорооны хуралдаанаар асуудлыг нь хэлэлцэж байгаа хуулийн этгээдэд Хорооны гишүүний гэр бүл, төрөл садангийн хүн ажилладаг бол Хорооны гишүүн хуралдаан эхлэхээс өмнө энэ тухай мэдэгдэж, уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэх, шийдвэр гаргахад оролцохгүй.