9 дугаар зүйл. Хороо Улсын Их Хуралтай харилцах
9.1.Хороо хуулийн хэрэгжилт, түүнчлэн өөрийн санхүүгийн болон үйл ажиллагааныхаа талаар жил тутам Улсын Их Хуралд тайлагнана.
9.2.Хорооны үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд Улсын Их Хурал зохих бүтцээрээ дамжуулан хяналт тавина.
9.3.Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./