10 дугаар зүйл. Хороо Монголбанк, Засгийн газартай харилцах
10.1.Хороо санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, түүнийг хөгжүүлэх, зохицуулах, хяналт тавих чиглэлээр өөр хоорондоо уялдсан үйл ажиллагаа явуулах, үр ашгийг нь нэмэгдүүлэх зорилгоор Монголбанк, санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах гурван талт харилцан ойлголцлын санамж бичиг /цаашид "санамж бичиг" гэх/ үйлдэнэ.
10.2.Санамж бичигт санхүүгийн зах зээлийг тогтвортой байлгах талаар Монголбанк, санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон Хорооны хүлээх үүрэг, харилцан солилцох мэдээлэл зэрэг бусад асуудлыг тусгана.
10.3.Хороо Монголбанк, санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай харилцахдаа энэ хуулийн 10.1-д заасан санамж бичгийг удирдлага болгоно.
10.4.Санхүүгийн үйлчилгээтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхэд Хорооны дарга зөвлөх эрхтэй оролцож болно.
10.5.Хороо үйл ажиллагааныхаа жилийн тайланг Засгийн газар, Монголбанкинд хүргүүлнэ.
ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, АЖЛЫН АЛБА