10 дугаар зүйл. Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах талаарх сонгуулийн хороодын бүрэн эрх

СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах талаарх сонгуулийн хороодын бүрэн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

10.1.Сонгуулийн хороод нь сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.1.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах үйл ажиллагааг харьяалах тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хариуцан зохион байгуулж, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан дүрэм, журам, зааврыг нэг мөр хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

10.1.2.мэдээллийн аюулгүй байдалд хяналт тавих;

10.1.3.сонгуулийн автоматжуулсан системд ашиглагдаж байгаа техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хангах арга хэмжээ авах;

10.1.4.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахад шаардлагатай хүн хүч, техник хэрэгслийг дайчлан гаргуулах болон бусад шаардлагатай асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;

10.1.5.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах талаар доод шатны сонгуулийн хорооны үйл ажиллагаанд хяналт тавьж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд даалгавар, чиглэл өгөх;

10.1.6.Сонгуулийн ерөнхий хорооноос шаардсан мэдээ, мэдээллийг шуурхай гарган хүргүүлэх;

10.1.7.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах явцад гарсан зөрчил, маргааныг бүрэн эрхийнхээ хүрээнд шалган шийдвэрлэх;

10.1.8.хууль тогтоомж, Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр олгосон бусад бүрэн эрх.

10.2.Сонгуулийн хороод нь сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах ажлыг харьяалах дээд шатны сонгуулийн хорооноос тогтоосон хүрээнд зохион байгуулж, энэ хуулийн 10.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд нь тусална.

/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.3.Сонгуулийн хэсгийн хороо нь сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.3.1.автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглаж, мэдээллийн ажиллагааг зохион байгуулах;

10.3.2.автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл дэх мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;

10.3.3.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах үйл явцын ил тод байдлыг хуулийн хүрээнд хангах;

10.3.4.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан явуулсан сонгуулийн явц, санал хураалтын дүнгийн талаар дээд шатны сонгуулийн хороонд болон сонгогчдод үнэн, бодит мэдээллийг шуурхай хүргэх;

10.3.5.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах явцад гарсан зөрчил, маргааныг бүрэн эрхийнхээ хүрээнд шалган шийдвэрлэх.

10.4.Сонгуулийн хороод, тэдгээрийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, ажилтан нь өөрийн бүрэн эрхэд хамааруулаагүй асуудлаар автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ажиллуулж байгаа мэргэжилтэн, мэдээллийн технологийн даамлын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН УДИРДЛАГА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.