11 дугаар зүйл. Сонгуулийн автоматжуулсан системийн бүтэц

СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2022-04-22

11.1.Сонгуулийн автоматжуулсан системийн зохион байгуулалтын бүтэц нь сонгуулийн хороодын тогтолцоонд суурилсан байна.

11.2.Сонгуулийн автоматжуулсан системийн бүрэлдэхүүнд сонгуулийн автоматжуулах хэрэгслийн дараах иж бүрдэл багтана:

11.2.1.Сонгуулийн ерөнхий хорооны /түүний дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн/ автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл;

11.2.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.2.3.сонгуулийн хэсгийн хорооны автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл.

11.3.Сонгуулийн автоматжуулсан системийн бүрэлдэхүүнд тухайн сонгуульд ашиглах зорилгоор автоматжуулах хэрэгслийн бусад иж бүрдлийг Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр тогтоож болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.