12 дугаар зүйл. Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв

СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв

12.1.Сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд ашиглах бэлтгэлийг хангах, сонгуулийн явцад уг системийн хэвийн ажиллагааг хангаж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, технологийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Мэдээллийн технологийн төвийг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэд байгуулан ажиллуулна.

12.2.Сонгуулийн ерөнхий хороо нь Мэдээллийн технологийн төвийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, үйл ажиллагааны зардлын төсвийг баталж, төвийн захирлыг томилно. Мэдээллийн технологийн төвийн захирал, ажилтан нь төрийн захиргааны албан хаагч байх бөгөөд албан хаагчийг томилохдоо тагнуулын байгууллагаас санал авна. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.3.Мэдээллийн технологийн төв нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан дүрмийг мөрдлөг болгон ажиллаж дараах үүргийг гүйцэтгэнэ:

12.3.1.сонгуулийн автоматжуулсан системийг тухайн сонгуульд ашиглах техник, технологийн шийдлийг Сонгуулийн ерөнхий хорооны захиалгын дагуу боловсруулж, уг системийг ашиглах техник-зохион байгуулалт, арга зүй, технологийн нэгдсэн удирдлага, хэвийн үйл ажиллагааг хариуцах;

12.3.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын мэдээллийн технологийн баг, мэдээллийн технологийн даамлын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн удирдлагаар хангах; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.3.3.сонгуулийн автоматжуулсан систем мэдээллийн бусад системтэй харилцан ажиллах асуудлыг шийдвэрлэх;

12.3.4.сонгуулийн автоматжуулсан системд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, бусад хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу эзэмших, ашиглах, бүрэн эрхийнхээ хүрээнд захиран зарцуулах;

12.3.5.сонгуулийн автоматжуулсан систем дэх мэдээллийн аюулгүй байдлыг хариуцан хангах;

12.3.6.дүрэмд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомжийн дагуу гэрээ, хэлцэл байгуулах;

12.3.7.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах мэргэжлийн хүнийг сонгон сургалт явуулж ашиглах эрхийн гэрчилгээ олгох;

12.3.8.бүрэн эрхийнхээ хүрээнд техник, технологи, зохион байгуулалт, арга зүйн шинжтэй заавар батлах;

12.3.9.дүрэм болон хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.