13 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дэргэдэх мэдээллийн технологийн баг
/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд харьяалах сонгуулийн хороодын үйл ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах мэдээллийн технологийн багийг Сонгуулийн ерөнхий хороо Мэдээллийн технологийн төвийн саналыг үндэслэн 7 хүртэл хүний бүрэлдэхүүнтэйгээр томилж ажиллуулна. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./