14 дугаар зүйл. Мэдээллийн технологийн даамал
14.1.Сонгуулийн зохих шатны хороонд сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглан мэдээллийн ажиллагааг явуулах, техник, хэрэгслийн хэвийн ажиллагааг хариуцан хангах үүрэг бүхий мэдээллийн технологийн даамал ажиллана.
14.2.Мэдээллийн технологийн даамал нь сонгуулийн хугацаанд Мэдээллийн технологийн төв, багийн технологийн нэгдсэн удирдлага дор ажиллана. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.3.Мэдээллийн технологийн даамал нь Мэдээллийн технологийн төвийн сургалтад заавал хамрагдан суралцаж сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглах эрхийн гэрчилгээ авсан байна.
14.4.Мэдээллийн технологийн төвийн саналыг үндэслэн мэдээллийн технологийн даамлын орон тооны дээд хязгаарыг Сонгуулийн ерөнхий хороо батална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
14.5.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь мэдээллийн технологийн багийн саналыг үндэслэн энэ хуулийн 14.4-т заасан орон тооны хязгаарт багтаан мэдээллийн технологийн даамлыг томилно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
АВТОМАТЖУУЛАХ ХЭРЭГСЛИЙН ИЖ БҮРДЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САН