17 дугаар зүйл. Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн сан
17.1.Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн санд дараах мэдээлэл байна:
17.1.1.сонгуулийн эрх бүхий иргэдийн бүртгэлийн нэгдсэн сан, сонгуулийн тойрог, мандат, хэсгийн хороо, хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалт, түүнтэй холбогдох бусад мэдээлэл; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.1.2.сонгуульд нэр дэвшигчид, нам, эвсэл, тэдгээртэй холбогдох бусад мэдээлэл; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.1.3.сонгуулийн хороодын бүрэлдэхүүний талаарх мэдээлэл;
17.1.4.санал хураалтын ирц болон дүнгийн талаарх мэдээлэл; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.1.5.сонгуулийн хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл;
17.1.6.хууль тогтоомжид заасан бусад мэдээлэл.
17.2.Сонгуулийн ерөнхий хороо энэ хууль болон сонгуулийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн санд байршуулах мэдээлийн жагсаалтыг баталж мөрдүүлнэ.
17.3.Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн санд байгаа мэдээлэл төрийн өмч мөн.
17.4.Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн санг бүрдүүлэх, мэдээлэл шилжүүлэх, хувилах, хэвлэх, хадгалах, лавлагаа олгох журмыг Сонгуулийн ерөнхий хороо энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн батална.