16 дугаар зүйл. Автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг байршуулах нөхцөлийг хангах
16.1.Бүх шатны Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрт ажиллах сонгуулийн хороодын байршилд автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг суурилуулахад шаардлагатай зохих хэмжээний талбай, цахилгаан эрчим хүч, мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ бүхий өрөө тасалгаагаар хангах асуудлыг хариуцан шийдвэрлэх үүрэг хүлээнэ.