19 дугаар зүйл. Сонгуулийн автоматжуулсан систем ашиглан үйлдсэн баримт бичиг хуулийн хүчин төгөлдөр болох
19.1.Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан бэлтгэж цаасан дээр буулгасан баримт бичигт хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж тамга, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно.
19.2.Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан бэлтгэсэн цахим баримт бичигт зохих албан тушаалтан цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
19.3.Цахим хэлбэрээр үйлдсэн санал хураалтын дүнгийн товчоо, бусад тоон мэдээлэл бүхий хүснэгт, тэмдэглэл, нэгтгэлд авагдсан цахим баримт бичгийн жинхэнэ эсэхийг урьдчилан шалгана.