8 дугаар зүйл. Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахтай холбогдон төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага болон нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг даргын хүлээх үүрэг

СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахтай холбогдон төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага болон нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг даргын хүлээх үүрэг

8.1.Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан явуулж байгаа сонгуулийн үйл ажиллагаанд төрийн захиргааны төв байгууллага, холбогдох төрийн захиргааны байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг дарга энэ хууль болон сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан чиг үүрэг, тус тусын бүрэн эрхийн хүрээнд оролцож, сонгуулийн хорооноос тавьсан асуудлыг шуурхай шийдвэрлэж, бүх талын дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.