7 дугаар зүйл. Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах талаарх Засгийн газрын бүрэн эрх
7.1.Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.сонгуулийн автоматжуулсан системийн хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
7.1.2.энэ хуулийн 7.1.1-д заасан асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооноос тавьсан асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шийдвэрлэж, хэрэгжүүлэх талаар шаардлагатай арга хэмжээг авах;
7.1.3.шаардлагатай хөрөнгө хүч, хүний нөөцийг хууль тогтоомжид зааснаар дайчлан оролцуулах;
7.1.4.шаардлагатай мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах.